fitness
  • 325 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-08

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2024 оны 05-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8...+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +13...+15 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: +7 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-р сарын 6-7-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртө

Монголд ирсэн жуулчдын 47 хувийг оросууд эзэлж байна

Монголд ирсэн жуулчдын 47 хувийг оросууд эзэлж байна

Манай улсад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зургаадугаар сарын 27-ныг хүртэл 240,842 жуулчин ир

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн