fitness
  • 383 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-09

Бороо орох үед замын түгжрэл яагаад нэмэгддэг вэ гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тайлбарлалаа.

Тодруулбал, Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар бороо орж байгаа үед жолоо барихдаа энгийн үеэс хэт их хянамгай, анхаарал болгоомжтой байдаг. Энэ нь тээврийн хэрэгслийн зорчилтын хугацаа ихсэх, самбаачлах хугацаа ихсэх, уулзвараас хөдлөх, түр болон удаан зогсолт хийгээд хөдлөх үедээ удаан хөдлөх, түр зогсолт хийж хүн буулгаж суулгахдаа замын зорчих хэсэгт ус тогтоогүй газар эсвэл өөрийн болон зорчигчийн зорьж буй байршил руу гаа ойрхон зогсохын тулд илүү их зам туулах гэх мэт хүчин зүйлээс болж уулзвар замд маш хурдан хугацаанд их хэмжээний бөөгнөрөл үүсдэг аж.

Мөн скүүтэр, унадаг дугуй, нийтийн тээвэр, явганаар хөдөлгөөнд оролцдог хүмүүс бороонд норохгүйн тулд хувийн эзэмшлийн авто машин хэрэглэснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд энгийн үеэс хэт олон болох. Явган зорчигчид зам хөндлөн гарахдаа энгийн үеэс удаан алхах буюу усгүй, саадгүй газрыг сонгох болсноор тэдний туулах зай уртсаж, тээврийн хэрэгсэл явган зорчигч нар нэг түвшинд огтлолцдог уулзвар гарцуудад тээврийн хэрэгслийн хүлээлт үүсэж түгжрэлийн урт нэмэгддэг гэлээ.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв

Бусад мэдээ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана.2023 оны 12-р сарын 20-ны 08 цагаас 20

Р.Даваадорж: Төсвийн хөрөнгө оруулалт аймгуудад хулгай болчихсон байна. ₮5.5 тэрбумын үнэтэй нүх, ₮6-7 тэрбумын балгас харлаа

Р.Даваадорж: Төсвийн хөрөнгө оруулалт аймгуудад хулгай болчихсон байна. ₮5.5 тэрбумын үнэтэй нүх, ₮6-7 тэрбумын балгас харлаа

Эдийн засагч Р.Даваадорж 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт, зарцуулалттай газар

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн