fitness
  • 303 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-13

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт тогтоосон товын дагуу өнөөдөр 09:00 цагт эхэллээ. Шалгалтад нийт 155 албан хаагч,  иргэн бүртгүүлэхээр хүсэлт ирүүлснээс тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангасан 114 албан хаагч, иргэний бүртгэлийг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан комисс энэ  сарын 9-нд хуралдаж хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан  114 албан хаагч, иргэнээс 95 оролцогч шалгалт өгч байна. Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт өнөөдөр сорилын шалгалтаар эхэлж,  тавдугаар сарын 14-нд ярилцлагын шалгалтаар үргэлжилнэ.


Бусад мэдээ

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн ажилтанд хариуцлага тооцно

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн ажилтанд хариуцлага тооцно

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс өнгөрсөн сарын 26-наас гуравдугаар сарын 1-ний өдрүүд

ЛЮКСЕМБУРГИЙН ЗҮРХ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

ЛЮКСЕМБУРГИЙН ЗҮРХ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар Люксембургийн Үндэсний зүрхний мэс засал ба зүрхний эмгэг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн