fitness
  • 207 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-13

Үндэсний номын баяр тавдугаар сарын 17-19-нд буюу энэ долоо хоногийн Баасан-Ням гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. 

35 дахь удаагийн номын баярын нэг онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулна. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор "Номын гэрэлт ертөнц" ТББ болон "Азтай савар" ТББ хамтран дээрх жагсаалтыг гаргасан аж.

Түүнчлэн та бүхэн номын баярт очсоноор 

  • Оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах
  • Олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах
  • Мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах
  • Номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах
  • Ном бичих зөвлөгөө мэдээлэл авах
  • Номын клубт элсэх, зорилготой уншлагын зөвлөгөө авах зэрэг олон боломж нээлттэй байгаа тул өөрт хэрэгтэй асруудаа зориорой. 

Бусад мэдээ

“Чөлүгэн” морин хуурын дөрвөлийн тоглолт энэ сарын 18-нд Улсын Филармонид болно

“Чөлүгэн” морин хуурын дөрвөлийн тоглолт энэ сарын 18-нд Улсын Филармонид болно

“Морин Хуурын Чуулга”-ын “ЧӨЛҮГЭН” морин хуурын дөрвөл нь анх 1996 онд Б.Бүргэдбаатар, Д.Түвшинсайха

Хотын эргэн тойронд аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх шаардлагатай байна

Хотын эргэн тойронд аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх шаардлагатай байна

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны II хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд, Ая

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн