fitness
  • 318 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-14

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил 15 хувьтай, Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 17 хувьтай тус тус үргэлжилж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Хавирга боомт чиглэлийн 124.5 км замыг 2026 онд, Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай замыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг авто замын барилга угсралтын ажлыг газар дээр нь очиж, үзэж, зураг төслийн байгууллагаас дүгнэлтээ гарган захиалагчид хүргүүлэхээр болсон байна.

Түүнчлэн Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв аймгийн зам хариуцагч байгууллагууд улсын болон олон улсын чанартай замуудын нүхэн эвдрэлийг асфальт бетоноор нөхөх, жижиг нүхэн эвдрэлийг БИС машинаар шүрших аргаар засаж байгаа билээ.


Бусад мэдээ

Голуудын усны түвшин 20 см нэмэгдсэнийг анхаарууллаа

Голуудын усны түвшин 20 см нэмэгдсэнийг анхаарууллаа

Өчигдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрл

БНХАУ жуулчдыг татах зорилгоор визийн шалгуураа хөнгөвчиллөө

БНХАУ жуулчдыг татах зорилгоор визийн шалгуураа хөнгөвчиллөө

Сүүлийн таван жилд хаашаа зорчсоноо бичдэг байсныг сүүлийн нэг жилд болговИргэд визийн анкет бөглөхд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн