fitness
  • 348 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-14

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны хяналт шалгалтын асуудлаар байгуулагдсан Улсын Их Хурал (УИХ) дахь Хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдаж, сонсголын товоо тогтоосон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хянан шалгах түр хорооноос гурван тогтоол баталлаа. Эхнийх нь түр хорооноос зохион байгуулах сонсголыг энэ сарыг 21-22-нд буюу хоёр өдөр хийнэ. Энэ сонсголоор гурван бүлэг асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн давхардсан тоогоор 98 гэрч оролцуулахаар тогтсон.

Тодруулбал

  • Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга асан Ц.Батгэрэл,
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар,
  • Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, 
  • Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, 
  • НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, 
  • НЗДТГ-ын төрийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд,
  • НЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
  • НЗДТГ-ын хууль, эрх зүй хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Содбаяр гэх мэтчилэн худалдана авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудсан.

Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын үүргийг түр орлогч Ч.Сайханбаяр, Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Д.Энхсайхан болон "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ц.Болортуяа гэх мэт хүмүүсийг дуудахаар товлосон" гэв.

Сонсголоор худалдан авах үйл ажиллагаанд хэн яаж оролцсон, хууль эрх зүйн хүрээнд яаж ажилласан бэ, "ногоон автобус" стандарт нийцсэн үү гэдгийг шинжээчдийн дүгнэлтэд үндэслээд хэлэлцэхээр төлөвлөж байгааг Ж.Бат-Эрдэнэ гишүүн онцоллоо. 


Бусад мэдээ

2026-2032 оны олимпыг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, “Warner Bros. Discovery” дамжуулна

2026-2032 оны олимпыг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, “Warner Bros. Discovery” дамжуулна

ОУОХ 2026, 2030 оны өвлийн олимпын наадмыг шууд дамжуулах онцгой эрхийг Европын өргөн нэвтрүүлгийн х

Улаанбаатарт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар төлөвлөжээ

Улаанбаатарт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар төлөвлөжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Зөвлөл өнөөдөр хурлаар Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн