fitness
  • 267 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-14

НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хорооныхон Монгол Улсад 2024 оны 5 дугаар сарын 5-наас 16-ны хооронд албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбогдуулан, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Тамгын газраар дамжуулан тус хуулийн төсөлд санал, зөвлөмжөө Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд ирүүлжээ.ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төсөл нь НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколын шаардлагад нийцэж байх ёстойг уг зөвлөмжид онцолж, хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт нь ямар ч тохиолдолд конвенц, түүний Нэмэлт протоколын зорилгоос ухарсан алхам байж болохгүйг санууллаа. Нэмэлт протокол нь урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг  ямар ч хэлбэрээр байгуулж болохыг зөвлөдөг боловч, гарцаагүй биелүүлэх ёстой шаардлагыг Оролцогч улсуудад тавьдаг. Уг шаардлагын дагуу Оролцогч улс нь урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагааны болон санхүү, хүний нөөцийн бие даасан, хараат бус байдлыг заавал хангасан байх “гарцаагүй” үүргийг хүлээдэг. Иймд хуулийн төсөлд дараах зүйлсийг зайлшгүй анхаарах шаардлагатай гэж Дэд хорооны гишүүд зөвлөлөө.




Бусад мэдээ

Сансрын туннель орчмыг бүрэн камержуулжээ

Сансрын туннель орчмыг бүрэн камержуулжээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэр буюу тус дүүргийн 1,

Монгол-НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны хурал боллоо

Монгол-НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны хурал боллоо

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн