fitness
  • 330 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-15

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Бакалаврын хөтөлбөрт нэг жилийн хэлний бэлтгэл, дөрвөн жилийн үндсэн сургалт багтана.

Нэг. Тавигдах шаардлага:

  • Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна; 
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.      

Хоёр. Тэтгэлэгт багтах зардал:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт дараах зардал багтана:

  • Сургалтын төлбөр
  • Дотуур байрны төлбөр
  • Амьжиргааны тэтгэлэг /сарын 2500 юань/
  • Эрүүл мэндийн даатгалын зардал

Жич: Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээний зардал, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө хариуцна.

Гурав.Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл:
Тэтгэлэг горилогч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их дээд сургуулиудын дотроос 2 сургууль 2 мэргэжлийг сонгох бөгөөд сургуулиуд өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулалтыг хийх болно. 2024 оны тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. 

2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах 

  • их дээд сургууль
  • мэргэжил
  • бүртгэл
  • бүрдүүлэх бичиг баримт
  • сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.meds.gov.mn/post/155698холбоосоор авах боломжтой. 

Бусад мэдээ

“Эмэгтэйчүүдийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд ҮЭ-ийн оролцоо” сэдэвт Үндэсний чуулган зохион байгуулагдана

“Эмэгтэйчүүдийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд ҮЭ-ийн оролцоо” сэдэвт Үндэсний чуулган зохион байгуулагдана

ХААН банканд11:00 цагт Хог хаягдлыг дахин ашиглах цогц үйл ажиллагааны нээлт болно. Баянзүрх дүүргий

Хүүхдийн эрхийг зөрчсөн 71 иргэнд 21.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ

Хүүхдийн эрхийг зөрчсөн 71 иргэнд 21.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.05.13-аас 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд) 36.3

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн