fitness
  • 307 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-16

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. Ойнд хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулна. Өнөөдөр болох алба сурталчлах өдөрлөгийн үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэхээс гадна Гал унтраах техникийн олон төрөлт спортын байлдааны тархалт, шүхэрчин аврагчид, эрэлч нохойн үзүүлэх тоглолтуудыг сонирхуулах юм. Харин тавдугаар сарын 17-ны баасан гарагт 10:30-11:30 цагт  ёслолын жагсаалыг "Сүхбаатарын талбай"-д зохион байгуулах бөгөөд жагсаалд Онцгой байдлын байгууллагын болон төрийн цэргийн нийт 1600 орчим алба хаагч, техник хэрэгслийн хамт оролцоно. Дээрх өдөрлөгүүд, жагсаалын парадыг үзэж сонирхохыг хүссэн хүн бүрд нээлттэй бөгөөд тэр дундаа Онцгой байдлын албанд ажиллах сонирхолтой оюутан, залуус та бүхэн хүрэлцэн ирж, нэгдсэн мэдээ, мэдээллийг хүлээн авч, алба хаагчдын үзүүлэх сургуулилт, үзүүлбэрүүдтэй танилцах боломжтой.

Эх сурвалж: ОБЕГ


Бусад мэдээ

МИАТ ХК 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээлээ

МИАТ ХК 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээлээ

МИАТ" ТӨХК орон нутгийн нислэгээ сэргээж буй талаар мэдээлэл өгч байна.Иргэний нисэхийн ерөнхий газр

ҮЙЛ ЯВДАЛ: “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” ФОРУМ БОЛНО

ҮЙЛ ЯВДАЛ: “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” ФОРУМ БОЛНО

Аравдугаар сарын 26-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.08.30 цагт: “Новотел”

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн