fitness
  • 245 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-17

17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +14...+16 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ “ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ТОДОРЛОО

ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ “ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ТОДОРЛОО

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагаас авч хэрэгжүүлж ба

ХЭҮК-оос СУИС-д шалгалт хийж, курс хоорондын дээрэлхэлтийг зогсоохыг зөвлөж байжээ

ХЭҮК-оос СУИС-д шалгалт хийж, курс хоорондын дээрэлхэлтийг зогсоохыг зөвлөж байжээ

Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн төгсөгчид өмнө нь курс хоорондын ялгаа гаргаж, бусад оюутнаа дээ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн