fitness
  • 311 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-20

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн үр тарианы тэжээлийг тусламжаар олгосон. 

Тус тусламжийг ОХУ-аас татан авах, аймгуудад хүлээлгэн өгөх, удирдлага зохицуулалтаар хангах арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулж, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт хүлээлгэн өглөө.

Тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үүд хотноо болж, тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай актад гарын үсэг зурсан юм.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын ерөнхийлөгч, Засгийн газрын дарга тэргүүтэй бусад холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ

Цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж, авах арга хэмжээ, зөв тээвэрлэх зөвлөмж

Цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж, авах арга хэмжээ, зөв тээвэрлэх зөвлөмж

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд олон ний

Эрхээ хасуулсан хүн согтуудаа дахин жолоо барьсан 72 хэрэг бүртгэгджээ

Эрхээ хасуулсан хүн согтуудаа дахин жолоо барьсан 72 хэрэг бүртгэгджээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран Тээврийн х

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн