ХҮН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийнхээ талаар мэдээллээ. Тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “ХҮН-аас 78 төлөөлөгчөө нэр дэвшүүлээд баталгаажууллаа. Жагсаалтаар баталгаажуулах 48 хүний нэрийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ, үүний дараа нийт 126 нэр тодорхой болно. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй, 30 хувь нь бакалаврын зэрэгтэй. Нэр дэвшигчдийн 50 хувь нь баруунд боловсрол эзэмшсэн байна. Дундаж нас 43. Нийт нэр дэвшигчийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь нь эрэгтэй. Мэргэжлээр нь ангилбал:
ХҮН салбар, салбарын төлөөллийг иргэд рүү илгээх болно. Тухайлбал төвийн бүсэд инженерүүдийг явуулж байгаа. Хангайн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх багаа, говийн бүсэд инженер, эдийн засагчдын багаа илгээж байна. Зүүн бүсэд хөдөө аж ахуйн инженерүүдийг, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт гэхэд эдийн засагч, санхүүчийн багаа явуулж байгаа. Эдийн засагч Б.Отгонтөгс багш Колумбын их сургуульд эдийн засгийн доктор хамгаалсан профессор хүн. Мөн олон улсын санхүүгийн зах зээл, Монголд эдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан А.Мандахнаран гэдэг экспертийг ХУД-т явуулж байгаа” гэв.