УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. Үүнээс “Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшилт яах аргагүй анхаарал татаж байна. Учир нь “Үндэсний Эвсэл-ийн нийт нэр дэвшигчдийн 10 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбарынхан эзэлжээ.
Төвийн бүсийн тойрогт ХАА салбарт 26 жил ажилласан туршлагатай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Л.Баяртулга, ХААИС-д 16 дахь жилдээ багшилж буй, Монгол улсад хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэхэд ажиллаж байгаа Т.Насанжаргал, Австри, Герман улсад боловсрол эзэмшсэн, агрономич, хөрс судлаач, доктор, салбартаа 28 жил ажилласан туршлагатай Б.Ундрах-Од нар багтжээ.