Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны тавдугаар сарын 6-наас зургаадугаар сарын 15-ны хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатайг Сонгуулийн Ерөнхий Хорооноос санууллаа.
https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд, https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг цахим шуудангаар санал өгөх Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх, Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очиж болно.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.
Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулна.
Элчин сайдын яам
Байнгын төлөөлөгчийн газар
Ерөнхий консулын газар
Консулын газар
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хаяг, холбоо барих мэдээллийг ЭНД-ээс харах боломжтой.