fitness
  • 371 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-22

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг энэ долоо хоногийн Бямба гарагт (2024.05.25)-нд зохион байгуулагдана. 

Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим зам, маршрутын чиглэлд гарах өөрчлөлтийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас өнөөдөр танилцуулсан юм. 

Энэ тухай ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гомбосүрэн"Улаанбаатар марафон зохион байгуулагдахтай холбогдуулан дараах замын автомашины хөдөлгөөнийг тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлана. 

Тодруулбал:

  • Сүхбаатарын талбай
  • Сүхбаатарын гудамж
  • Их сургуулийн гудамж
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд талын уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Токиогийн гудамж
  • Сансрын туслах замаас Энхтайваны өргөн чөлөө
  • Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам
  • Гэндэнгийн гудамж
  • Чингисийн өргөн чөлөө
  • Монголын хүүхдийн ордны уулзвараас дотогш Төв шуудан хүртэл  

Дээр дурдсан замын хөдөлгөөнийг түр хязгаарлах тул бусад зам ачаалах магадлалтай. Тиймээс энэ өдөр аль болох автомашинаасаа татгалзахыг иргэдэд зөвлөж байна" хэмээв. 

Тавдугаар сарын 25-ны өдөр нийт 310 цэгт цагдаагийн 450 гаруй алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэх аж.

Бусад мэдээ

Солонгос мэргэжилтнүүд музейн үзмэр сэргээн засах аргыг зааж байна

Солонгос мэргэжилтнүүд музейн үзмэр сэргээн засах аргыг зааж байна

Чингис хаан Үндэсний музей, ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль хамтран “Соёлын өвийн хадг

У. Сүрэнжав АЛТАН медаль хүртлээ

У. Сүрэнжав АЛТАН медаль хүртлээ

Өчигдөр нээлтээ хийсэн Парисын паралимп өнөөдөр эхний медальтнуудаа тодрууллаа. Пара таеквондогийн э

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн