fitness
  • 388 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-24

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг энэ долоо хоногийн Бямба гарагт (2024.05.25)-нд зохион байгуулагдана. 

Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим зам, маршрутын чиглэлд гарах өөрчлөлтийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас өнөөдөр танилцуулсан юм. 

Энэ тухай ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гомбосүрэн"Улаанбаатар марафон зохион байгуулагдахтай холбогдуулан дараах замын автомашины хөдөлгөөнийг тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлана. Тодруулбал:

  • Сүхбаатарын талбай
  • Сүхбаатарын гудамж
  • Их сургуулийн гудамж
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд талын уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Токиогийн гудамж
  • Сансрын туслах замаас Энхтайваны өргөн чөлөө
  • Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам
  • Гэндэнгийн гудамж
  • Чингисийн өргөн чөлөө
  • Монголын хүүхдийн ордны уулзвараас дотогш Төв шуудан хүртэл  
зураг
 

Дээр дурдсан замын хөдөлгөөнийг түр хязгаарлах тул бусад зам ачаалах магадлалтай. Тиймээс энэ өдөр аль болох автомашинаасаа татгалзахыг иргэдэд зөвлөж байна" хэмээв. 

Тавдугаар сарын 25-ны өдөр нийт 310 цэгт цагдаагийн 450 гаруй алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэх аж.

Бусад мэдээ

Монгол, Бутаны оюутан залуусыг харилцан тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна

Монгол, Бутаны оюутан залуусыг харилцан тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Пол

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн