fitness
  • 269 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-24

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга өнөөдөр /2024.05.24/ БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд тус улсаас манай улсад суух шинэ Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэн, ажлын амжилт хүсэж, уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Элчин сайд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, хамтын ажиллагааны өргөн боломжуудыг эрэлхийлэхээ мэдэгдэв. Талууд эхний ээлжид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах тухай тохиролцлоо хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.

БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурвэ өнгөрсөн сарын 26-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.   

Бусад мэдээ

"Приус" автомашины нүүрсэн яндангаа хулгайд алдсан гэх 892 гомдол цагдаад иржээ

"Приус" автомашины нүүрсэн яндангаа хулгайд алдсан гэх 892 гомдол цагдаад иржээ

Улсын хэмжээнд 1.2 сая автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс Улаанбаатар хотод 676 мянган буюу 53,7 хувь орон нутагт 582 мянга буюу нийт автомашины 46,3 хувь нь нь замын хөдөлгөөнд оролцож байна.

У.Хүрэлсүх: Үндэсний их баяр наадам бол монголчууд бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохын баталгаа билээ

У.Хүрэлсүх: Үндэсний их баяр наадам бол монголчууд бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохын баталгаа билээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсни

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн