fitness
  • 332 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-27

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авлаа. Ажлын хэсэгт 19 нам, хоёр эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1,370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлэв.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 45 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.

 
 
 
 
 
 
 
 
 

Бусад мэдээ

Цас орсноос хойших найм хоногт 435 хүн унаж, бэртсэний улмаас яаралтай тусламж авчээ

Цас орсноос хойших найм хоногт 435 хүн унаж, бэртсэний улмаас яаралтай тусламж авчээ

Сүүлийн өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтирг

Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлаж, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг түүний өдөр болгоно

Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлаж, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг түүний өдөр болгоно

Мазаалай баавгайн талаар БОАЖЯ-наас мэдээлэл өглөө.Энэ талаар БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зох

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн