АН-ын жирийн гишүүд болон ҮБХ-ны гишүүдээс нэр дэвшилттэй холбоотой дотоод асуудлыг яаралтай шийдэхгүй бол хугацаагүй суулт зарлахаа мэдэгдлээ.
Нэр дэвшүүлэлттэй холбоотой ҮБХ-ны хоёр өөр тогтоол гаргаж СЕХ-д өгсөн нь АН-ыг сонгуульд орж чадах эсэх хууль зөрчсөн эсэх асуудлыг үүсгэсэн. Намын удирдлага болох Л.Гантөмөр, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Э.Одбаяр зэрэг хүмүүс хоорондоо учраа олж чадахгүй байна. Сонгон шалгаруулалтын шаардлагын дагуу нэр дэвшигчдээ тодруулалгүй орой нэр дэвшигчдийн нэрсийг сольсон гэдгийг тэдгээр гишүүд батлан дахин мэдэгдлээ.
ҮБХ-ны шийдвэрийг баталгажуулдаг субьект нь тухайн хурлыг удирдсан дарга, нарийн бичиг. Гэтэл тэдний гарын үсэггүй тогтоолыг хүчин төгөлдөр гэж дарга нар гарын үсэг зураад СЕХ-нд өгсөн. Бид СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга болон бусад хүмүүсийг шүүхэд өгнө гэлээ. Мөн ҮБХ-ны гишүүн бус хүмүүсийг шууд нэр дэвшүүлснийг АН-ын гишүүд хүлээн зөвшөөрөхгүй, тойрог дээр намаа манлайлаад ялах боломжтой хүмүүсийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлээсэй гэж жирийн гишүүд хүсч байна.
Х.Тэмүүжин ХУД-т тойрогт нэр дэвших саналаа өгч бичигдсэн ч жагсаалтад орсон. Үүнээс маргааны үндэс эхэлсэн. Э.Одбаярыг Х.Тэмүүжингээр сольтол бид энд намын байрны өмнө суулт зарлаж байна гэлээ.