fitness
  • 246 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.

Мөн цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүний дотор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, иргэд харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр Элчин сайдыг идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлэв.

Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин томилогдож, энэ удаа Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр хоёр улсын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжих, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэлээ.

 

Бусад мэдээ

Тяньжин боомтод тээвэр логистикийн төв байгуулах төслийг шуурхай эхлүүлэх шаардлагатай гэв

Тяньжин боомтод тээвэр логистикийн төв байгуулах төслийг шуурхай эхлүүлэх шаардлагатай гэв

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Тяньжин Порт групп ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй

Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 7 хоногт эхэлнэ

Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 7 хоногт эхэлнэ

Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 7 хоногт эхэлнэ. Нийслэлийн гэр хорооллын 117 мянган өрх шөнийн цахилг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн