fitness
  • 245 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-28

"Олон улсын тээврийн форум 2024" дээд хэмжээний уулзалт ХБНГУ-ын Лайфциг хотноо энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагджээ.

Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ХБНГУ-ын Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг баталсан байна. Ингэснээр Монгол Улсын мэргэшсэн жолооч нарт Герман улсад мэргэжлээрээ дадлагажих, ажиллах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн жолоочийн мэргэшлийг тус улсын стандартад нийцүүлэх, мэргэжилтнүүдийг Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв дээр чадавхжуулах сургалтад хамруулах, сургагч багш бэлтгэнэ.

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооны сургалт, жолоочийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, замын хөдөлгөөнд оролцогчдод зориулсан хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, техник, хамгаалалтын тоноглолын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоонд хүрчээ.

Бусад мэдээ

Монголбанкны “Судалгааны ажил” товхимлын 17 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

Монголбанкны “Судалгааны ажил” товхимлын 17 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

Монголбанк 2002 оноос эхлэн эдийн засаг, банк санхүүтэй холбоотой судалгаа, шинжилгээний ажлыг эмхэт

Энэ долоо хоногийн сүүлээр хүйтний эрч суларна

Энэ долоо хоногийн сүүлээр хүйтний эрч суларна

Сүүлийн таван жилд тохиолдоогүй хүйтэн өдрүүд -40 хэмийг даван үргэлжиллээ. Өнөөдрийн хувьд өдөртөө

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн