fitness
  • 375 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-28

Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа. 

Хур тунадас:

  • Тавдугаар сарын 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр,
  • Тавдугаар сарын 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Тавдугаар сарын 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • Зургаадугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

  • Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байж, хол, ойрын замд гарахдаа хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж, баталгаат гүүр, гармаар зорчих,
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,
  • Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,
  • Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх,
  • Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн