fitness
  • 315 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-28

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон улсын Хёго боловсролын их сургуулийн Ерөнхийлөгч Доктор Профессор Кажиса Тэцүяа, тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн профессор багш Кенжи Ишикура нарыг хүлээн авч уулзлаа.

Тус сургууль нь Монгол улсын боловсролын их сургуультай 2010 оноос хамтын ажиллагааны төслөө эхлүүлжээ. 2013 онд МУБИС болон Хёгогийн боловсролын их сургууль эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хугацаанд 8 монгол оюутан Хёгогийн боловсролын их сургуульд мастерын зэрэг хамгаалахаар суралцсаны 5 нь тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэргэшжээ.

Уулзалтын үеэр МУБИС, Хёгогийн боловсролын их сургууль, Японы Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгтэй хамтран тэгш хамруулан сургах боловсролын багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хийсэн судалгаа, багш болон оюутан солилцооны хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцсан.

Доктор профессор Кажиса Тэцүяа манай улсын тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хамтран ажиллахад нээлттэй гэдгээ хэллээ.

Уулзалтын төгсгөлд МУБИС-ийн оюутнуудыг Хёого боловсролын их сургуульд сургахаар оюутан солилцооны гэрээ байгуулж байгаа талаар танилцуулсан юм.

Бусад мэдээ

Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг нь их сургууль юм

Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг нь их сургууль юм

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2023.09.01) Монгол Улсын Их Сургуулийн

"Хулгай хийж, худал ярьсан хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлэхгүй гэдэгт АН, ХҮН намтай санамж бичиг зурахад бэлэн"

"Хулгай хийж, худал ярьсан хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлэхгүй гэдэгт АН, ХҮН намтай санамж бичиг зурахад бэлэн"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байна. Энэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн