fitness
  • 234 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-29

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +14...+16 градус дулаан байна.

Бусад мэдээ

90000 загасыг Туул голд тавилаа

90000 загасыг Туул голд тавилаа

БОАЖЯ-ны захиалгаар Байгаль Хамгааллын “Туул ижий сан” ТББ-ын санхүүжилт, "JCI прогресс"-ын дэмжлэгт

Монгол Улс 70,000 тонн малын мах экспортод гаргажээ

Монгол Улс 70,000 тонн малын мах экспортод гаргажээ

Энэ оны эхний арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 70,000 тонн малын мах экспортолсныг Хүнс, Хөдөө Аж

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн