fitness
  • 209 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-29

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Нийслэл хүрээ" өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд зургаадугаар сарын 1-нээс Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх замын урд болон хойд талыг хэсэгчилж хаах юм байна. 

Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх ХОЙД хэсгийн авто замыг зургаадугаар сарын 1-ний 23:00 цагаас 3-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

зураг
 

Харин И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх УРД хэсгийн авто замыг зургаадугаар сарын 4-ний 22:00 цагаас 6-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

зураг
 

Энэ үеэр тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтын ажил хийгдэх юм байна.

Иймд иргэд, жолооч дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

Бусад мэдээ

Эрчүүдийн урт насжилт явагддаг дэлхийн "15" улс

Эрчүүдийн урт насжилт явагддаг дэлхийн "15" улс

Жил бүрийн 11 дүгээр сар бол дэлхий нийтээрээ эрчүүдийн эрүүл мэндийн төлөө кампанит ажил өрнүүлдэг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр хийдэг өглөөний уулзалтаараа хүний эрхийн чи

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн