fitness
  • 333 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-29

Засгийн газрын өнөөдрийн /2024.05.29/ хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүллээ. 

2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн.

2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 

Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцах үйл ажиллагааг сурталчлан таниулах, улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.

Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар зохицуулсан бөгөөд энэ чиглэлээр яамнаас хийсэн судалгаагаар эцэг, эхийн 60 гаруй хувь нь хоолны зардлыг хуваалцахыг дэмжсэн байна.  

Бусад мэдээ

Улаанбаатарт өнөөдөр +32...+34 градус хална

Улаанбаатарт өнөөдөр +32...+34 градус хална

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:22-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн

ГССҮТ-ИЙН ХАРЬЯА ТҮЛЭГДЛИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ, АЖИЛТНУУД “СТРЕСС МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ГССҮТ-ИЙН ХАРЬЯА ТҮЛЭГДЛИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ, АЖИЛТНУУД “СТРЕСС МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан “Стресс менежмент” сурга

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн