fitness
  • 300 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-29

Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 572 цэгт 2633 хяналтын камерыг суурилуулж камерын бүрэн хяналттай дүүрэг болсон. Үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. “Ногоон бүс” төсөл гэдэг нь тухайн нутаг дэвсгэрийг бүхэлд нь камержуулаж цагдаагийн байгууллагын хяналтын дэд төвтэй холбох ажил юм. “Ногоон бүс” төслийн 2 дугаар шатанд Баянзүрх дүүргийн 7 хорооны “Баянцээл”, 23, 28 дугаар хорооны Улиастай болон Хужирбулан, Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны “Партизан”, гудамжийг хэсэгчлэн камержуулсан. 

Мөн нийслэл хотын 5 дүүргийн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 12 хороодыг сонгож тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллгаа явуулдаг 761 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран нийт 1714 камерыг нэг сарын хугацаанд байршуулаад байна.

Дээрх телекамерууд бүрэн ажиллаж эхэлснээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр өдөрт үйлчлүүлж байгаа болон тухайн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ, тухайн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох боломжтой юм. 

Тиймээс цаашид Цагдаагийн байгууллагаас 2024 онд Улаанбаатар хотын бүх хороог, 2025 оны 2 дугаар улирал гэхэд аймаг, сумдыг бүрэн камержуулахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Бусад мэдээ

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАЛАА

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К

E-Mongolia системийн Хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах үйлчилгээ иргэдэд чирэгдэл учруулж байна

E-Mongolia системийн Хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах үйлчилгээ иргэдэд чирэгдэл учруулж байна

Төрийн үйлчилгээг иргэнд хялбар хүргэхээр зорьж байгаа E-Mongolia нь манай улсад хэрэгжиж байгаа цаг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн