fitness
  • 301 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-30
  • Парисын олимпын эрх олгох боксын тэмцээн үргэлжилж байна
  • Тэмцээнд Монголын 12 тамирчин оролцсоноос зургаа нь хасагдлаа

"Парис 2024" зуны олимпын боксын спортын эрх олгох оны хоёр дахь тэмцээн "2024 World Boxing Olympic Qualification Tournament 2" Тайландын Бангкок хотод үргэлжилж байна. Тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр эрэгтэй +92 кг жинд Х.Бекнур, эрэгтэй -63.5 кг жинд Э.Цэндбаатар нар тоглолоо.

Х.Бекнурын эхний тоглолт байсан бөгөөд Доминиканы боксчныг ялж шигшээ 16-д шалгарснаар Кубийн тамирчинтай тоглохоор болов. Харин эрэгтэй -63.5 кг жинд Э.Цэндбаатар Болгарын боксчинд 5-0 харьцаагаар ялагдсанаар энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ.

Олимпын эрхийн тэмцээнийг Монголын шигшээ багийн 12 тамирчин зорьсноос

  1. Эрэгтэй -51 кг жинд Ганхуягийн Ган-Эрдэнэ шигшээ 32-т Кирибатигийн боксчинтой
  2. Эрэгтэй -57 кг жинд Хархүүгийн Энх-Амар шигшээ 16-д Германы боксчинтой
  3. Эрэгтэй -80 кг жинд Ганзоригийн Далай шигшээ 16-д Ираны боксчинтой
  4. Эрэгтэй +92 кг жинд Халигийн Бекнур шигшээ 32-т Доминиканы боксчинтой
  5. Эмэгтэй -54 кг жинд Мөнгөнцэцэгийн Энхжаргал шигшээ 16-д Канадын боксчинтой
  6. Эмэгтэй -75 кг жинд Энхбаатарын Эрдэнэтуяа шигшээ 16-д дэлхийн аварга, Азийн аварга Казахстаны Валентина Калжоватай тус тус тоглохоор учраа таараад байна.

Өнөөдөр буюу тэмцээний долоо дахь өдөр -57 кг жинд Хархүүгийн Энх-Амар, -80 кг жинд Ганзоригийн Далай, -51 кг жинд Ганхуягийн Ган-Эрдэнэ нар тулалдана.

Харин

  1. Эрэгтэй -71 кг жинд Отгонбаярын Бямба-Эрдэнэ Энэтхэгийн боксчинд ялагдаж
  2. Эрэгтэй -92 кг жинд Нямдоржийн Отгонболд Афганистаны боксчинд ялагдаж
  3. Эмэгтэй -57 кг жинд Төмөрхуягийн Болортуул АНУ-ын боксчинд ялагдаж
  4. Эмэгтэй -60 кг жинд Монхорын Намуун Энэтхэгийн боксчинд ялагдаж
  5. Эрэгтэй -63.5 кг жинд Эрдэнэбатын Цэндбаатар Болгарын боксчинд ялагдаж
  6. Эмэгтэй -66 кг жинд Ганзоригийн Бадмаараг Колумбийн боксчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан.

Монголын шигшээ багаас эмэгтэй -50 кг жинд Оюунцэцэгийн Есүгэн Азийн наадамд гаргасан амжилтаараа олимпын эрхээ аваад байгаа юм.

Бусад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар И.К.Азизовыг Мьянмар улсад суух Элчин сайдаар томилжээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар И.К.Азизовыг Мьянмар улсад суух Элчин сайдаар томилжээ

Тэрбээр ОХУ-ыг төлөөлөн манай улсад 2013 оны есдүгээр сарын 23-наас 2023 оны нэгдүгээр сар хүртэл ажиллаж байгаад нутаг буцсан юм

Төөрсөн сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар 27 иргэнийг авран хамгаалжээ

Төөрсөн сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар 27 иргэнийг авран хамгаалжээ

Гуравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн