Орон нутагт гарсан зам тээврийн ослын улмаас бага насны хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал цагдаагийн байгууллагад 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр 18:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу газар дээр нь шуурхай очиж ажиллажээ.
Шалгалтын явцад том оврын ачааны автомашин авто замаар зорчих үед дугуй хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогдсон байна. Ослын улмаас бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Иргэд жолооч та бүхэн хол замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, замын нөхцөл байдлыг тооцоолон хурдаа тааруулж явахыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар