fitness
  • 188 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-31
Нийслэл, дүүргийн прокурорын газраас 2024 оны таван сарын байдлаар хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 163 өсвөр насны хүүхдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллажээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 84 хүүхэд байгаагаас нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн 2, тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 64 хүүхэд байна.

Мөн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон 1, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан 17 хүүхэд байгаа аж.

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 14-18 насны өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх буюу 66 хувь нь хулгайлах, дээрэмдэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол 19 хувь нь бусдын биед хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Бусад мэдээ

Өндөр насжилттай, ашиглалтын шаардлага хангахгүй болсон автобусанд гал гарчээ

Өндөр насжилттай, ашиглалтын шаардлага хангахгүй болсон автобусанд гал гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн автобусны 3 дугаар буудал дээр автобус шатаж б

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ “MITRE” КОРПОРАЦИД ЗОЧЛОВ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ “MITRE” КОРПОРАЦИД ЗОЧЛОВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “MITRE” корпораци

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн