fitness
  • 358 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-31

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тэрбээр "Хууль хүний царай хардаг байдал сүүлийн үед улс төрийн зорилготойгоор гарах болсон. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр МАН-аас хөөгдсөний дараа Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвших шийдвэр гаргасан. Шийдвэр гармагц 23 цагийн дотор эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагчаар татах тогтоол үйлдэж, тэр даруй намайг цагдан хорьж байсан. Зохиосон хэрэг нь хуульд нийцэхгүй, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оруулах, гэрчийн мэдүүлэг, тайлбар авахгүйгээр шүүхийн шийдвэр гаргах зэрэг ноцтой асуудлууд болсон. Гэсэн хэдий ч улс төрийн зорилготойгоор хэлмэгдүүлж байсныг нэр төртэйгөөр дуусгасан. "Үндэсний эвсэл"-ийн зорилго иргэдийн эрхийг хамгаалах, хувийн хэвшлээ хамгаалах зорилготой. Үүнийг гүйцэлдүүлэхээр 9 дэх удаагийн сонгуульд оролцохоор хуульд заасны дагуу шаардлагатай материалуудыг бүрдүүлж ажилласан. Хуулийн дагуу ЦЕГ-т лавлагаа хүсэхэд сонгуулийн хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэж, хариу ирүүлж байсан. Үүнийг хэлэхэд дахин тодорхойгүй хариу өгсөн. ЦЕГ будилна гэж байхгүй.

Үүнд үндэслэж, Сонгуулийн Ерөнхий Хорооноос намайг хасах шийдвэр гаргаж байгаа юм шиг байна" гэж ярилаа.

Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоолд:

"Нямтайширийн Номтойбаяр нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсугай" гэсэн тогтоол байна гэж тэрбээр уншиж, танилцууллаа.

Бусад мэдээ

Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г дахин 3 жилээр сунгав

Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г дахин 3 жилээр сунгав

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ТАТВАР ТӨЛСӨН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ХОЁРДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ТАТВАР ТӨЛСӨН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ХОЁРДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1998 оноос эхлэн “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэж, энэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн