fitness
  • 391 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-03

Хагас хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ -

Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр /2024 оны 06-р сарын 03-ны 08-20 цаг хүртэлх/ цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +12...+17 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +15...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, үдээс хойш бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +22...+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, үдээс хойш бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, үдээс хойш бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +19...+21 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.

Бусад мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2050 оны хүртлэх Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг УИХ-ын даргад өрг

Самар түүх хугацааг наашлуулах боломжтой эсэхийг судална

Самар түүх хугацааг наашлуулах боломжтой эсэхийг судална

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын даваа гаригийн ээлжит шуурхай хуралдаан болов. Хуш м

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн