fitness
  • 270 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-03

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр СЕХ-ны хууль бус шийдвэртэй холбоотойгоор Улсын Дээд шүүхэд хандаж буй талаараа мэдээлэл хийлээ.

Тэрээр “УИХ-ын тухай хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлэх явцад Цагдаагийн Ерөнхий газраас намайг авлига, албан тушаалын хэргээр ял авч байсан мэтээр ойлгогдохуйц бичгийг СЕХ-нд хүргүүлсэн. Тэр бичиг дээр нь үндэслэж УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс хасах шийдвэр гаргасан. Миний бие авлигын хэргээр ял авч байгаагүй. Энэ үүднээс сая Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргалаа. “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн миний бие Дээд шүүхээс авлигын хэргээр ял авч байсан уу, үгүй юу. Мөн Сонгуулийн тухай хуулийн 29.9 нь зөвхөн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хамаатуулах уу, үгүй юу гэдэг дээр Дээд шүүхээс албан ёсны тайлбар авахаар хүсэлт гаргалаа.

Сонгуулийн тухай хуулийн 29.9 нь зөвхөн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хамаатна гэдгийг хуульд маш тодорхой заасан байдаг. Найман төрлийн нотлох баримтаар ч нотлогддог. Цагдаагийн Ерөнхий газраас ч үүнийгээ нотолж албан бичиг явуулсан байдаг. Гэсэн ч заавал Дээд шүүхээс тайлбар ав гэсэн учир ийнхүү хүсэлт гаргаж байна. Түүнчлэн “Үндэсний Эвсэл”-ийн гурван нэр дэвшигчийг СЕХ бүртгэхээс татгалзсан. Тодруулбал, 10 дугаар тойрогт нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд, жагсаалтаар нэр дэвшигч Н.Хулан нарыг нэр дэвшигчид бүртгэхээс татгалзсан. Эдгээр хүмүүс нь өмнө нь МАН-ын гишүүн байсан хүмүүс. Улс төрийн намын тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч намаасаа гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно” гэж заасан байдаг. Тухайн гишүүн намдаа өргөдлөө өгснөөр хоорондын эрхзүйн харилцаа нь дуусгавар болдог.

МАН-ын Хяналтын хорооноос тавдугаар сарын 28-нд СЕХ-нд албан бичиг хүргүүлсэн байна. Тэрхүү албан бичигтээ П.Баярхүү, Д.Ганболд, Н.Хулан нар нь өнөөдрийг хүртэл МАН-ын гишүүн хэвээр гэж. Эдгээр нэр дэвшигчид нь хуулийн хугацаандаа МАН-аас гарах өргөдлөө өгчихсөн. Түүнийг нь хүлээж авсан нотлох баримтууд ч бий. Гэтэл яагаад СЕХ Улс төрийн намын тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.7-д заасныг үл тоож МАН-ын явуулсан матаас бүхий бичиг дээр үндэслэж манай нэр дэвшигчдийг хасдаг юм бэ. Эцсийн дүндээ Монгол Улсын хууль тогтоомж хүчтэй юм уу, МАН-ын дүрэм хүчтэй юм уу.

Цагдаагийн Ерөнхий газрын тодорхойлолт, МАН-ын Хяналтын хорооноос хуулиас давсан дүрмээ удирдлага болгон СЕХ-нд өгсөн албан бичиг, СЕХ түүнийг нь хүлээж авч байгаа байдлыг нь дүгнээд үзэхэд энэ бол зохион байгуулалттайгаар төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого. Урьдчилан зохион байгуулалттай өрсөлдөгчдөө хасуулж, тэр нь ноцтойгоор хууль зөрчиж УИХ-ын сонгуульд оролцох гэж байгаа нь МАН өөрсдөдөө давуу байдал олгож буй хэрэг. Онцлоод хэлбэл удирдлагууд нь. Монгол Улсын Үндсэн хуулиар Засгийн эрх ард түмний мэдэлд байдаг болохоос МАН-ын удирдлагуудад байдаггүй. Энэ шударга бус байдалтай “Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн тэмцэж байна” гэлээ.

Бусад мэдээ

Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа

Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын тусгай олимпын зуны их наадамд Монгол Улсаа төлөө

Бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулснаар бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулахаар боллоо

Бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулснаар бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн