Мексик улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарч, тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж байна.
Тодруулбал 61 настай, цаг уур судлаач, хотын дарга асан Клаудиа Шэйнбаум сонгогчдын 58.8 хувийг авснаар ялалт байгуулсан аж.
Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ одоогийн Ерөнхийлөгч Лопез Обрадорыг “Мексикийг сайнаар өөрчилсөн онцгой, өвөрмөц хүн” хэмээгээд түүнд талархаж буйгаа илэрхийлжээ.
Энэ ялалт "Мачо" соёлоороо алдартай, дэлхийн хоёр дахь том католик шашинтай Мексик улсын хувьд томоохон шинэчлэл болно гэж үзэж байна.