fitness
  • 224 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-05
Өнөөдөр/2024.06.05/ Булганы нутаг, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний, төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аялагчдад Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Онцгой байдлын байгууллагаас өгч буй үерийн аюулаас сэргийлэх өгч зөвлөмж:

  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
  • Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийн хэрэгслээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах
  •  Орон сууцны хорооллын гарааш, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Зургаадугаар сарын 5-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул голын хөндийгөөр +11...+16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +16...+18 градус дулаан.

БАГАНУУР ОРЧМООР: Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +17...+19 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Бусад мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур 2500 төгрөгийн үнэтэй байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур 2500 төгрөгийн үнэтэй байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд худалдаа үйлчилгээний цэгүүд олноор ажиллаж байгаагийн зэр

Бөхөн хамгааллын олон улсын хурал боллоо

Бөхөн хамгааллын олон улсын хурал боллоо

Узбекистаны Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн