fitness
  • 134 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-06

Засгийн газар, Бүгд найрамдах Латви улсын Засгийн газар хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээр байгууллаа. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар  өнөөдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн байгууллаа.

Латвитай “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулах ажил ковид-19 цар тахлын жилүүдэд саатсаныг эрчимжүүлж, 2023 оны дөрөвдүгээр сард хоёр тал хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, үзэглэсэн.

Агаарын тээврийг либералчлах бодлого, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Агаарын харилцааны тухай хэлэлцээр шинээр байгуулах, одоо хэрэгжиж буй хэлэлцээрүүдийг өөрчлөх замаар олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэхээр ажиллаж байна.

Монгол, Латви хоёр улсын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулж, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр аялал жуулчлалыг хөгжүүлэх, Латви, Хойд Европын хэсэгт оршин сууж буй манай улсын иргэд болон жуулчдад хямд зардлаар ая тухтай нисэх боломж бүрдэнэ.

Мөн дотоодын агаарын тээвэрлэгчид Хойд Европын орнууд руу шинэ нислэгийн чиглэл нээх, аяллын дугаар хамтран ашиглах зарчмаар нислэгийн сүлжээг өргөжүүлэх боломжтой. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.

Бусад мэдээ

М.Батбаяр: Богдхан уулын урд өвөрт 150 мянган хүн суурьших хот байгуулна

М.Батбаяр: Богдхан уулын урд өвөрт 150 мянган хүн суурьших хот байгуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.05.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн

ХЭҮК иргэн Б.О нь эрүү шүүлт, хүнлэг бус харьцааны улмаас амь насаа алдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна

ХЭҮК иргэн Б.О нь эрүү шүүлт, хүнлэг бус харьцааны улмаас амь насаа алдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Б.О нь 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр П.Н.Ш

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн