fitness
  • 74 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-06

Үйлийн үрийн тухай ойлголтыг бүгд л мэднэ. Харин санхүүгийн үйлийн үр гэж нэг юм байна. Жишээ авъя. Сонгууль дөхөж байгаа учраас Гишүүнээ гэдэг нэртэй хүнээр жишээ авъя.

Гишүүнээг Монгол улсын өрхийн дундаж үзүүлэлтээр тодорхойлов. Гишүүнээ өнөөдөр 34 настай, 1990 оны ардчилсан хувьсгалаар төрсөн. Шилжилтийн үеийн хүнд хэцүү амьдралыг хүүхэд насаараа туулсан нэгэн. Тиймээс ч өлсөж цангахын зовлон, хөдөлмөрийн үнэ цэнийг сайн мэддэг. Одоо ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр үйлчилгээний байгууллагад ажилладаг өрхийн орлого 2.2 сая төгрөг(дундаж үзүүлэлтүүд ашигласан).

Гишүүнээ санхүүгийн мэдлэг маруухан. Амьдралынхаа бүх асуудлыг зөвхөн зээлээр л шийдэж явсан. Хааяа нэг койн гэсэн мөнгө өсгөх юманд хэд гурван төгрөг хийж азаа үзнэ. Хэдэн жил зүтгэснийх зээлээр авсан байр, машинтай. Зундаа гэр бүлээрээ хөдөө гарчихна. Удахгүй хоёр хүүхэд нь их сургуульд орно. Гишүүнээд бодсон зүйл ч байхгүй. Тухайн үед нь цалингийн зээлээр шийдчихье гэдэг цээжний хонжоотой. Банк дээр зээл нь тулсан учраас үе үе банк бусаас зээл авчихдаг.

Монголд цалин бол цаас. Гадагшаа гарч ажиллах хүсэлтэй ч гэр бүлээ орхиж зүрхлэхгүй. Ийм эргэлзээ дунд амьдардаг. Хааяа найзуудтайгаа уулзан мар мар хийнэ. Улс төр, эх орны ирээдүйн талаар мэтгэлцэнэ. Хааяа яаж хөгшрөх тухайгаа боддог ч одоогийн ахмадууд шиг амьдрах вий гэж айдаст автана. Эцэстээ үр хүүхэд минь том болоод би ч гэсэн байнга ийм явахгүй биз гэх гэнэн бодлоор сэтгэлээ тайтгаруулж, завгүй амьдралдаа эргэн орно.

Гишүүнээ санхүүгийн үйл үртэй нэгэн. Аав, ээж нь амьдралын бүх асуудлаа зээлээр шийдсэн. Өөрөө ч тэрийг нь өвөлж авсан. Одоо хүүхдүүд нь зээлээр амьдрал бүтээдэг гэх ойлголттой хүмүүжиж буй. Муугаар бодвол, хүүхэд нь томроод Гишүүнээг холгож амьдарна. Тэтгэврийн зээлийг нь авхуулж, үр могой мэт аашилна(тэтгэврийн зээлийн 70 хувийг нь хүүхдүүд нь авдаг гэх судалгаа бий).

Учир нь Гишүүнээ хүүхдээ 18 нас хүртэл нь 18 жил хуримтлал үүсгэж, цаг нь болоход тэр хуримтлалыг нь ашиглана гэдгийг мэдэхгүй. Угаасаа ч аав, ээж нь тийм зүйл зааж өгөөгүй. Хэрвээ хэн нэгэн хуримтлал үүсгээч ээ гэж хэлэх юм бол Гишүүнээ “цэцэрхлийн хаан” болно. Энэ цалингаар уу? Би 18 жилийн дараа байх уу? Монгол улс байх уу? төгрөгийн ханш яах уу? энэ улс төрчид эх орныг минь идээд дуусгах уу? дэлхий сүйрчихнэ гэх мэт цэцэрхсээр санхүүгийн үйлийн үрээ насан туршдаа эдэлж амьдрах шийдвэр гаргадаг.

Хэрвээ Гишүүнээ хоёр хүүхдэдээ сар бүр 100, 100 мянган төгрөг хуримтлуулсан бол 18 жилийн дараа хуримтлал нь 195 сая төгрөг болно. Үүнээс Гишүүнээгийн хийсэн хуримтлал 43 сая бол, хуримтлалын хүч нь 152 сая төгрөг. Сургалтын төлбөр байтугайг шийдэх мөнгө. Гэхдээ ойлгохгүй амьдрах нь ёстой л Гишүүнээгийн санхүүгийн үйлийн үр юм даа.

Эдийн засагч, шинжээч Г.Батзориг 

Бусад мэдээ

Валютын хадгаламж 1.5 их наяд төгрөгөөр буурав

Валютын хадгаламж 1.5 их наяд төгрөгөөр буурав

Валютын хадгаламж энэ оны нэгдүгээр улиралд 4.5 их наяд төгрөг болж өмнөх сараас 379.3 тэрбум буюу 7

Монголын Мянганы Сорилтын Сан: Үнийн санал авах урилга

Монголын Мянганы Сорилтын Сан: Үнийн санал авах урилга

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГАМонголын Мянганы сорилтын сангийн Олон нийтэд чи

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн