fitness
  • 275 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-10

Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Урологи, Андрологи тасагтай хамтран эрэгтэй шалтгаант үргүйдлийн шийдэл болох төмсгийн дайвраас эр бэлгийн эс соруулах (PESA) болон төмсгийн эдээс эр бэлгийн эс ялгах (TESE) аргуудыг амжилттай нэвтрүүлсэн.

Өнгөрсөн 9 жилийн хугацаанд үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр 1600 гаруй хүүхэд мэндэлснээс 100 гаруй нь PESA/ TESE технологийн тусламжтай мэндэлжээ. 

Мөн тус эмнэлэг нь 2024 оноос эхлэн Micro TESE буюу Мэс заслын микроскопын тусламжтайгаар эр бэлгийн эс ялган авах технологийг шинээр нэвтрүүлсэн байна.

Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв 2024 оны 06 сарын 07-ны өдөр эх барих эмэгтэйчүүдийн эмч болон андрологи, урологийн эмч нарт зориулсан “Үргүйдлийн эмчилгээний дэвшилтэт шийдлүүд" сэдэвт сургалтыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Урологи, Андрологи тасаг, АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхим, Монголын Нөхөн Үржихүйн Анагаах, Үргүйдэл Судлалын Нийгэмлэгтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтад 120 гаруй эмч хамрагдан нөхөн үржихүйн салбарын сүүлийн үеийн эмчилгээний технологи, үр дүнгийн талаар мэдээлэл солилцлоо.

Мөн тус сургалтын үеэр Дэлхийн 60 гаруй оронд худалдаалагддаг Итали улсын Ло Ли фарм брэндийн “Жирэмслэхээр төлөвлөж буй хосууд”-д зориулсан нөхөн үржихүйн үйл ажиллагааг дэмжих биологийн идэвхт бүтээгдэхүүн албан ёсны нээлтээ хийлээ.

Монголын үр шилжүүлэн суулгах эмчилгээний салбарт тэргүүлэх байр суурийг эзэлж буй Өөжинмед эмнэлгийн хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж, Монголын үрс маш олон болтугай хэмээн ерөөе.

Бусад мэдээ

“Вэлүү сан”-аас “ХУУЧИН ЦҮНХ ЦУГЛУУЛАХ”  аяныг эхлүүлллээ

“Вэлүү сан”-аас “ХУУЧИН ЦҮНХ ЦУГЛУУЛАХ” аяныг эхлүүлллээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд сургуулийн насны 3000 орчим хүүхэд байна. Үүнээс гу

Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл боловсруулж байна

Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл боловсруулж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилла

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн