fitness
  • 299 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-10

Өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн Онцгой комиссын V хурал өчигдөр болж, нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Х.Нямбаатар: "Номин"-гийн захирал Гандигийн гудамжнаас урагшаа Орчлон сургууль хүртэлх замаа тавьчихгүй горойгоод байх юм. Өөрсдөө өч төчнөөн тэрбум төгрөгийн бизнес хийнэ. Яг үнэндээ энэ газрыг зүгээр аваагүй, бүх шат шатны дарга нарт авлига өгч авсан.

Хажуухан талд нь 7000 т.кв газарт сургууль барих гээд байхад "Номин"-гийн Баярсайхан одоо болтол байхгүй алга болчхоод байна. Өгөхгүй гэдгээ шуудхан хэлнэ л биз дээ. Бид авдаг аргаараа авна.

Бусад бүх барилгын зөвшөөрлийг нь өгөхгүй шүү. Дамжуулж хэлээрэй. Юу гэж бодоод байгаа юм. Сонгуулиар нам нь ялагдсан ч дараагийн хүнд авлига өгөөд том хороолол барина гэвэл андуурч байна.  

"Номин"-гийн Баярсайханд хандаад хэлчихье. Хувийн бизнес рүү чинь халдахгүй. Гэхдээ Хан-Уул дүүрэгт маш их нягтаршилтай байршилд "Номин" констракшн олон газар авсан. Үүнийг шударгаар авсан гэж бодохгүй байна шүү.

Үе үеийн нийслэлийн засаг дарга, газрын албаны хүмүүст хээл хахууль, авлига өгч авсан. Намайг гүжирдэж байна гэвэл  шүүхэд хандаж болно. Тохирсон ёсоороо 7000 м кв газраа өгчихвөл сургуулиа барих гээд байна. Өгөхгүй гэвэл даваа гарагаас сонсох ажиллагаа явуулна. Мөн "Номин"-гийн Баярсайханы бүх төсөл хөтөлбөрт аудит оруулна” гэв. 

Бусад мэдээ

Улаанбаатарт -14 хэмийн хүйтэн байна

Улаанбаатарт -14 хэмийн хүйтэн байна

Маргааш нийслэлд өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Я

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ТУЛГУУРЛАНА

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ТУЛГУУРЛАНА

“Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн дор тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаа

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн