fitness
  • 112 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал өндөрлөлөө.

Эрхэм зочдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон албаны төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа.

зураг
 

Айлчлалын хүрээнд хийсэн төрийн тэргүүн нарын албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно уур амьсгалд болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалаар хүрсэн ололт амжилтаа бататган ахиулж, харилцааны түүхэн шинэ жарны хуудсыг нээлээ.

зураг
 

Монгол Улс нь Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримталдаг. Энэ хүрээнд Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход энэ удаагийн айлчлал онцгой ач холбогдолтой боллоо.

зураг
 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар 

Бусад мэдээ

Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноор нэг хүнд үйлчлэх цаг багасжээ

Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноор нэг хүнд үйлчлэх цаг багасжээ

Улсын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эмч, ажилтнуудыг гүйцэтгэлээрээ санхүүждэг тогтолц

СУДАЛГАА: Сэтгэл мэдрэмжийн ярилцлагад ирсэн хүмүүсийн дийлэнх нь ганцаардсан, сэтгэл гутралтай байна

СУДАЛГАА: Сэтгэл мэдрэмжийн ярилцлагад ирсэн хүмүүсийн дийлэнх нь ганцаардсан, сэтгэл гутралтай байна

Нийгэмд хүмүүсийн огт хэлж чадахгүй байгаа юмсыг ярилцаж, сэтгэлзүйн асуудлыг нь ил тодоор илрүүлэн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн