fitness
  • 567 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-09

Дорнод аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан цэргүүд айл өрхийг нүүлгэх ажилд оролцож эхэлжээ.

Тодруулбал, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан аймгийн Онцгой комиссоос тавьсан саналын дагуу өвөлжилт хүндэрч, цасанд боогдсон зарим сумын айл өрхийг нүүлгэн шилжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Булган суманд цасанд боогдсон айл өрхүүдийг нүүлгэж байгаа аж.

Энэ талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлах ахлагч Б.Отгонжаргал “Дорнод аймгийн Булган сум нь аймгийн төвөөсөө 50 гаруй км зайтай. Цас их орсон учраас нүүлгэх айлууддаа очиход хугацаа багагүй зарцуулж байна.

Манай бүлэг долуулаа, бид өчигдрөөс эхлэн сум орон нутагт томилогдон ажиллаж байгаа” гэв.

зураг
 
зураг
 

Түүнчлэн тус ангийнхан аймгийн төвд орсон их хэмжээний цасыг төрийн цэргийн бусад байгууллагуудтай хамтран цэвэрлэж, иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.