fitness
  • 195 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-17

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд Амгалан төрөх эмнэлгийн чанх урд 3,050 айлын 29 блок, 16 давхар баригдаж буй "Офицер" хорооллын захиалагч нар өнөөдөр "Үндэсний Мэдээллийн Төв"-д сэтгүүлчдэд хандлаа.

Тус хороолол 2021 оны нэгдүгээр улирлаас захиалга авч, 2022 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орохоор төлөвлөсөн ч одоог хүртэл байрандаа орж чадахгүй байгаа талаар хохирогчид мэдээлэл хийсэн юм. Тус хорооллоос эхний байраа ашиглалтад оруулсан боловч 120 айлын захиалагчтай байрыг нь улсын комисс хүлээж авахгүй байгаа аж. 

Энэ талаар хохирогчдын төлөөлөл "Энэ хорооллыг "Таун констракшн" барьсан. Бидний ойлгосноор компани болон газар өмчлөгч иргэнийн маргаанаас болоод нэг хүний гарын үсэг дутуу учраас улсын комисс хүлээж авахгүй байна. Үүнээс болж 120 айл, өрх байрандаа орж чадалгүй таван сарын нүүр үзлээ.

Аргаа бараад энэ асуудлаар иргэд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой уулзсан.

П.Сайнзориг дарга өнгөрсөн Бямба гарагт нэг шийдэлд хүрэх үүрэг өгсөн ч нэг арга хэмжээ аваагүй. Шаардлагатай бол "Нөхөрлөл" төрийн бус байгууллагыг татан буулгах талаар ч ярьсан. 

Уг нь бидний ойлгож буйгаар ямар ч маргаангүй газар орон сууц барих ёстой. Энэ байрнаас хэд хэдэн байр барихаар барилгын ажил нь явагдаж байгаа. Улсын комисс хүлээж авахгүй бол цаашлаад 1,000 гаруй өрх хохирох эрсдэл бий. Барилга нь бэлэн болсон хэрнээ айлаа оруулахгүй байгаад гомдолтой байна. Аргаа бараад хэвлэлийнхэнд хандлаа" гэж ярилаа.

Бусад мэдээ

Цоохор ирвэс хоёр зулзагаа дагуулан ундаалж буй ховор агшин камерт бичигджээ

Цоохор ирвэс хоёр зулзагаа дагуулан ундаалж буй ховор агшин камерт бичигджээ

Цоохор ирвэс нь дэлхий дахинд нийт 4080-6590 тоо толгой бүртгэгдсэн бөгөөд үүний 30 орчим хувь буюу

"Тусгай олимпын дэлхийн наадам-2023"-д манай улсаас 44 тамирчин оролцохоор батламжаа гардан авлаа

"Тусгай олимпын дэлхийн наадам-2023"-д манай улсаас 44 тамирчин оролцохоор батламжаа гардан авлаа

"Тусгай олимпын дэлхийн наадам-2023" Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо 2023

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн