fitness
  • 467 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-21

Хоёр өдөр үргэлжлэн орж буй борооны улмаас Сэлбэ, Дунд гол үерлэх эрсдэл нүүрлээд байна. Тэгвэл НОК-ын дарга Х.Нямбаатар Сэлбэ голын гүүрэн байгууламжийн нөхцөл байдлыг шалгаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгч ажиллалаа.

НОК-ын дарга Х.Нямбаатар: Замбараагүй, төлөвлөлтгүй барилгажилтаас үүдэн голын урсац өөрчлөгдөж, далангаа давж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн даланг өргөсгөх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр тухайн орчимд далан давах эрсдэл харьцангуй багасаж буй. Мөн бид үерлэж болзошгүй байршлуудад голын лаг, хагшаасыг цэвэрлэж, голын урсцыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Тэрчлэн аж ахуйн нэгж байгууллагууд стандарт зөрчиж намхан гүүр, гүүрэн байгууламж хийсэн нь голын урсцыг боох нөхцөлийг бүрдүүлж буй. Тиймээс эдгээр аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөж, гүүр, гүүрэн байгууламж доорх лаг, хагшаасыг зөөж, цэвэрлэх ажлыг хийхээр төлөвлөж байна.

Бусад мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна2024 оны 03

Уулын налуу хэсэгт гулгаж, жалга руу унах гэж байсан автомашиныг татан гаргалаа

Уулын налуу хэсэгт гулгаж, жалга руу унах гэж байсан автомашиныг татан гаргалаа

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Бүдүүн чулуутын гарам” гэдэг газар суудлын автомашин гул

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн