fitness
  • 423 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-26

Сүүлийн хоёр жилд дараалан хур бороо ихээр орж, нийслэл орчим үерийн эрсдэлд ороод буй. Тиймээс энэ жилээс шаардлагатай газруудад үерийн далан барих ажлууд төлөвлөгдөөд явж байна. Уг байгууламжийг барихын тулд тухайн орчин дахь ургамлыг чөлөөлөл зайлшгүй шаардлага үүссэн.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “1966-1975 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 24 км гар хийцлэл буюу шороон даланг хийсэн байдаг. Эдгээр даланг бид энэ жилээс төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж.

Инженерийн байгууламж дотор  ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй. Мод, бут сөөг нь усны урсцыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг тул үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гол дотор буюу үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна. Бургасыг шилжүүлснээр үерийн хамгийн эрсдэлгүй нөхцөл байдал үүснэ”  гэлээ.

Эндээс тодруулбал, дээрх газрууд дахь бургасыг Туул голын Хар усан тохой буюу Гачуурт орчимд шилжүүлэн суулгах юм байна.


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн