fitness
  • 465 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-28

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр/2024,06.28/ улс даяар 07:00 цагаас эхэллээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүх нийтийн амралтын өдөр, автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс 13 тойрогт 969, бие даан нэр дэвшиж байгаа 42 хүнээс иргэд сонголтоо хийх өдөр. Учир нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байж, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх хуультай.

Харин УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч. Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй байна.

Парламентын 126 гишүүнийг сонгох үйл ажиллагаанд улсын төсвөөс 32 тэрбум төгрөг гаргах бөгөөд Монгол Улсын нэг иргэн саналаа өгөхөд дөрвөн ам.доллар буюу 14,000 төгрөг зарцуулна.

Бусад мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтийн саналаар дэд сайдын орон тоо байх эсэхийг шийднэ

Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтийн саналаар дэд сайдын орон тоо байх эсэхийг шийднэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуул

Насанд хүрээгүй охиныг хүчэрхийлсэн гэх дөрвөн цагдаа баривчлагдав, тэднийг хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Насанд хүрээгүй охиныг хүчэрхийлсэн гэх дөрвөн цагдаа баривчлагдав, тэднийг хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Сэлэнгэ аймгийн нутагт бага насны хүүхдийг цагдаагийн дөрвөн алба хаагч хүчирхийлсэн гэх хэрэг гараа

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн