Ардчилсан намын дарга Л.Гантөмөр 2024 оны ээлжит УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргийн аравдугаар хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотод сэрүүхэн сайхан өдөр тохиож байна. Иргэд, залуучууд сонгуульдаа ирц өндөртэй оролцож байгааг харах сайхан байна. Өнөөдөр эв эеийг сахиж, гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр гэж зурхайд буусан. Сонгуулийн саналын дүн Монгол төрийн ажилд бидний дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд асар чухал дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Сонгууль болгоноор орой 22.00 цаг дөхөхөөр саналаа өгөх иргэдийн оочер үүсдэг. Энэ байдал дахин давтагдахгүй байгаасай гэж бодож байна. Бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Залуучууд итгэлтэйгээр саналаа ирж өгөөсэй гэж хүсэж байна. Таны өгсөн санал тусгалаа олж, үр дүнгээ өгнө. Сонгуулийн дараа төр засгаа эмхлэн байгуулж, улсынхаа наадмыг хийнэ.
Түмэн олондоо сайхан наадахын ерөөлийг өргөж байна. Мөнх хөх тэнгэр миний Монголыг ивээх болтугай" гэлээ.