fitness
  • 253 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-28

Монгол Ардын Намын/МАН/ сонгуулийн төв штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва "Монгол төрийн сонгуулийн санал хураалт эхлээд долоон цаг гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ удаагийн сонгуулийн ирц 14:30 цагийн байдлаар 37%-д хүрсэн нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад өндөр, иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож буй сайн дүр зураг ажиглагдаж байна.

Харамсалтай нь Ардчилсан Намын зүгээс хууль зөрчсөн удаа дараагийн баримтууд ирж, нотлогдож байгаа учраас хэвлэлийн хурал хийж байна.

Тухайлбал зарим тойрогт тус намын зүгээс мөрийн хөтөлбөртөө ороогүй худал амлалтыг гар утсанд мессэжээр иргэд сонгогчдыг төөрөлдүүлэх зорилгоор хийж байгаа баримт батлагдаад байна.

Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт суманд оюутнуудыг тэтгэлэгт хамрагдуулна гэж худал амлаж, саналыг авах зорилгоор хууль зөрчсөн үйлдэл боллоо.

Булган аймгийн АН-ын хорооныхон иргэдийн регистрийн дугаарыг тулгаж, мөнгө тарааж байгаа үйлдэл баригдаж, баталгаажлаа.

Өвөрхангай аймгийн зах дээр АН-аас 150,000 тарааж байгаа үйлдэл нотлогдлоо.

Тус намаас 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Мөнгөнхуяг нь өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд хийж, өчигдөр зах худалдааны төв дээр иргэдийн гарт бариулах, хүчээр тараах үйлдлийг бичлэгээр баталгаажуулж холбогдох байгууллагад өгөөд байна.

Зургаадугаар сарын 26-ны орой Арвайхээр сумын наймдугаар багийн айлуудад "АН-ыг дэмжээрэй" гэж дугтуйтай 300,000 төгрөгийг тараасан зөрчил илэрлээ.

Мөн иргэдийн гар утас руу мэссэж бичих, та нарыг саналаа өгч байхад хянаж байгаа зэргээр иргэдийн сонголтод нөлөөлж байгаа хууль бус үйлдлүүд тус намын зүгээс гарч байна.

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зааварчилгаа өгч буй нөхдүүд "АН-ыг дугуйлаарай" гэж иргэний сонголтод нөлөөлж байна. АН-ыг сонгогчдын саналд нөлөөлж байгаа үйлдлүүдээ зогсоохыг албан ёсоор шаардаж байна.

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор аймагт улсын дугааргүй машинаар сонгогчдыг зөөж, багцалж саналыг нь өгүүлж байгаа дүр зураг удаа дараа ажиглагдлаа.

Иймээс МАН-ын зүгээс эдгээр зөрчлийн талаар холбогдох байгууллагад хандаж байгааг мэдэгдье.

Сонгуульдаа шударга оролцохыг бусад нэр дэвшигч, улс төрийн намуудад уриалж байна" гэж ярилаа.

МАН-ын штаб сонгуулийн кампанит ажлын турш хууль зөрчсөн зүйл байхгүйг хэлье гэв.

Бусад мэдээ

Ирэх долоо хоногоос ХАЛУУН УС хязгаарлах газрууд

Ирэх долоо хоногоос ХАЛУУН УС хязгаарлах газрууд

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарийг танилцуулсан.Засварын а

Зөрүүтэй мэдээллээ II сарын 8-наас өмнө залруулснаар хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхийг тогтооно

Зөрүүтэй мэдээллээ II сарын 8-наас өмнө залруулснаар хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхийг тогтооно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдийг 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өм

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн