fitness
  • 199 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өмнө нь парламентад хоёр намаас өөр нам, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогч, ажилтан, багш, эмч нар зэрэг олон нийгмийн төлөөллүүд орж ирж чадалгүй 34 жил болсон байна. Өнөөдөр анх удаа 126 төлөөлөл бүхий шинэ парламентыг бүрдүүлж, салбар салбарын нийгмийн дуу хоолойн төлөөлөл болсон ард түмний парламент бий болж байна. 

34 жилийн түүхэнд анх удаа одоогийн мэдээллээр 5-6 намын төлөөлөлтэй болж байна. Энэ нь ардчилалд шинэ хуудсыг нээж байна гэж ойлгож байна. Монгол Ардын Нам урьдчилсан байдлаар 68-70 суудалтай болохоор тооцоолол гарч энэ сонгуульд ялалт байгуулж байна. Энэ бол ард түмний ялалт, цоо шинэ 30 жилийн эхлэл юм. 

Бид шинэ 30 жилийнхээ тогтолцоонд дасах ёстой. Парламентын намууд илүү бодлогын нам болно. Намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэнгүүд бий болно. Үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ. Ард түмний санал гээгдэхгүй. Өгсөн санал бүхэн толинд харж байгаа тусгал мэт ард түмний төлөөлөл болно. 

Ардчилсан хувьсгал анхдагч үнэт зүйл дээрээ эргэн ирэх ард түмний дуу хоолойн ялалт болж байна. Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ намын гишүүд дэмжигч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Энэ парламентад ажилласан энэ том тогтолцоог нээж чадсан парламентын гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. 

Үзэл бодлын хувьд өрсөлдсөн бүх нам эвсэл, бие даагчид мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлын ялгаатай байдалдаа хүндэтгэлтэй хандаж шүүмжлэл бүрийг үйл ажиллагаандаа тусгахыг хичээх болно. 

Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон ардчиллын хоёр дахь давлагаа эхэлж байна" гэв. 

Бусад мэдээ

Шахмал түлшний дутуу шаталтаас өөр төрлийн химийн нэгдлүүд үүсэж байна

Шахмал түлшний дутуу шаталтаас өөр төрлийн химийн нэгдлүүд үүсэж байна

Агаарын бохирдлыг бууруулах бодлого, үр дүн, технологийн шийдлийг танилцуулах зорилготой “Эрүүл аюул

Эмэгтэйчүүдийн чуулган анх удаагаа

Эмэгтэйчүүдийн чуулган анх удаагаа

Мартын-8 гэхээр олонх маань баяр хэмээн ойлгож, хүлээж авсаар дассан. Тэгвэл Олон улсын эмэгтэйчүүд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн