fitness
  • 292 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-01

Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр /2024.06.30/ хуралдаж сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулаад 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргажээ.

Хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох тогтоол батлав.

Улмаар сонгуулийн дүнг УИХ болон Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд гишүүний үнэмлэх олгон нийтэд мэдээлэхээр тогтжээ. 


Бусад мэдээ

Казахстаныг муулдаг гадаадын иргэдийн бүртгэлийг хийж, хилээр орохыг хориглодог болно

Казахстаныг муулдаг гадаадын иргэдийн бүртгэлийг хийж, хилээр орохыг хориглодог болно

Казахстан улсын талаар тааламжгүй зүйл бичдэг, ярьдаг гадаадын иргэдийн бүртгэлийг тус улсын Гадаад

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Шэннон Коулиныг томилжээ

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Шэннон Коулиныг томилжээ

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны манай улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогджээ.Тэрээ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн