fitness
  • 358 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-01

Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Батболдын Баттүшигийн Ikon.mn сайтад өгсөн ярилцлаганаас анхаарал татсан мэдээллийг хүргэж байна. 

Тэрбээр "“Парис-2024” олимпын наадмын үеэр Монгол Улсаа дэлхийд сурталчлах томоохон арга хэмжээ төлөвлөн Парис хотын “La Vilette” цэцэрлэгт хүрээлэнд “Монголиан хаус” байгуулж, монгол гэрээ барин тайз засаж, үндэсний өв уламжлал, соёл, ёс заншлаа сурталчлах эвент зохион байгуулах юм.

Бид тэнд монгол гэртээ зочдыг хүлээн авч, Олимпын наадмын 16 хоногт улсаа сурталчилна. Уг эвентүүдийг МҮОХ-ны ажлын хэсэгтэй хамт Модерн Номадс ХХК-ийн М.Есөнмөнх захирал болон Тэнгэр ТВ тэдний баг хамт олон зохион байгуулахаар сүүлийн хэдэн сарын турш уйгагүй ажиллаж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгуулж байна.

Мөн үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Монголын багийн олимпын үеийн нислэгийн тийзэнд хөнгөлөлт үзүүлэхийн зэрэгцээ “Парис-2024” Олимпын наадамд оролцох баг тамирчдын спортын хувцас хэрэглэлийг Япон улсаас үнэ төлбөргүй тээвэрлэх асуудлыг шийдвэрлэлээ. Монголын Үндэсний Олимпын Хорооноос санаачлан хэрэгжүүлж буй дэлхий дахинд Монгол  Улсыг сурталчлах “Монголиан Хаус” төсөл болон Монголын баг тамирчдаа  дэмжин хамтран ажиллаж буй  байгууллага, компаниудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Монголиан Хаус” хотхондоо Олон Улсын Олимпын Хорооны зуу гаруй гишүүдээс урих төлөвлөгөөтэй байна. Тэдний дунд зарим улсын төрийн тэргүүнүүд, төр засгийн өндөр албан тушаалтнууд, бизнесмэнүүд цөөнгүй бий" хэмээн ярьжээ. 

Бусад мэдээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 32 мянган тн нүүрс арилжав

"Эрдэнэс Тавантолгой" ХК 32 мянган тн нүүрс арилжав

Засгийн газрын тогтоолоор баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32 мянган тонн хатуу коксжих нүүрсийг дуудлага худалдаагаар арилжлаа.

Сурагчдын III улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэл үргэлжилнэ

Сурагчдын III улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэл үргэлжилнэ

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ээлж хичээллэж байна. Сурагчид өнөөдөр хи

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн